Манай улс сүүлийн жилүүдэд махны экспортоо өсгөх бодлого барин ажиллаж байгаа. Салбар яамнаас гаргасан судалгаагаар жилд 10 сая орчим мал нядалж, экспортод гаргах боломж манайд бий. Тухайлбал, энэ жил БНХАУ-д мах экспортлох эрхийг таван компанид өгч, квотыг нь 64.5 мянган тонн байхаар тогтоосон байна.
Урд хөрш рүү үхэр, хонь, ямааны мах, адууны дайвар бүтээгдэхүүн, бууз, банш, гурил, малын тэжээл, өвс экспортлох, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох хүсэлтээ манай улс хэдэн жилийн өмнөөс илэрхийлсээр ирсэн.
Уг асуудлыг шийдэхэд тулгарч буй хамгийн том бэрхшээл нь Малын гаралтай өвчин, тэдгээрт тавих хяналтыг сайжруулахад чиглэсэн хоёр улсын Мэргэжлийн хяналтын байгууллагын хамтын ажиллагаа, нэгдсэн стандартын асуудал байдаг.
Тэгвэл уг асуудал эхнээсээ шийдлээ олж, манай улс урд хөрш рүү адууны махан бууз, банш, адууны ясны гурил гаргахаар болсон байна. Адууны цул махны экспортоос анхан шатны гүн боловсруулах хэлбэр лүү шилжүүлэх энэхүү дэвшилттэй алхамыг бий болгохын тулд Ш.Раднаасэдээр ахлуулсан Мэргэжлийн хяналтын байгууллага ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж, Монгол мах экспортлогчдодоо нэгэн шинэ боломжийг нээж өгч буй юм.
Тодруулбал, энэ долоо хоногийн эхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүний товчооны дарга Ли Вэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, уг асуудлаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд Монгол Улсаас БНХАУ-д адууны махан бууз, банш, адууны ясны гурил гаргах чиглэлээр хоёр улсын хяналтын байгууллага ихээхэн хүч хөдөлмөр, цаг хугацаа зарсан нь үр дүнгээ өгч, өнөөдөр дэд сайд нар протоколд гарын үсэг зурах болсонд талархал илэрхийлж амжилт хүссэн байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна