Бидэнд өнөөдөр өөрсдөө үйлдвэрлэж чаддаг гэх юм байхаа больсон гэхэд нэг их холь зөрөхгүй биз. Наад зах нь бидний өмсөх, зүүх, идэж уух гээд бүхий л хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүн урд хөршөөс бүрэн хамааралтай болчихоод байгаа.Манай улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд толгой цохиж, хорт хавдрын нас баралтаар олон улсад дээгүүрт орж байгаа улс.
Нэн ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөлөөр бусад орнуудаас хэт тасархай түрүүлж, удаахь байранд жагссан Гамби улсаас бараг 3 дахин өндөр үзүүлэлттэй байна. Тэгвэл Монгол үндэстний эсэн мэнд оршиход заналхийлж буй аюулын талаарх нэгэн баримт нотолгоог дэлгэж байна. Энэ долоо хоногт Хятад улсад төмс, хиймэл резиний хольцоор хийсэн хуурамч будаа худалдаалж байгаа талаар оросын Lenta.ru сайт нийтэлсэн билээ.
Энэхүү хуурамч будаа нь Хятадын Шаньси мужаас гаралтай бөгөөд тус улсын зах зээлд маш ихээр борлуулагдаж байгаа юм. Манай улсад ч мөн адил дээрх хуурамч цагаан будаа томоохон захуудаар борлуулагдаж эхэлсэн байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш гадаад улс орнуудаас дээд зэрэглэлийн чанартай бараа, бүтээгдэхүүн импортлон хэмээн сурталчилдаг "АГЬ" ХХК дээрх хуурамч будааг оруулж ирэн өөрсдийн агуулахад савлаж худалдаанд гаргадаг байна. Япон улсад тариалсан сайн чанарын будаа хэмээн сурталчилдаг боловч үнэн хэрэгтээ урд хөршөөс орж ирсэн иргэдийн хэлж сурсанаар "сүмтэй" будааг оруулж ирэн Сакура, Слава хэмээх цагаан будааны уутанд савлаад худалдаанд гаргадаг байна.
Тэгвэл дээрх “Сүмтэй будаа” гээч нь төмс, хиймэл резиний хольцоор хийсэн хуурамчаар Энэтхэг, Индонез, Вьетнам зэрэг улсууд руу импортлогдсон бол харин одоо манай улсын томоохон захуудаар худалдаалагдаж байгаа бөгөөд хуурамч будааг жинхнээс ялгахад нилээд хүндрэлтэй жинхнээсээ бараг ялгагдахгүй байгаа аж. Хятад улсын мэргэжлийн байгууллагаас резинээр хийсэн хуурамч будаа гаднаас нь харахад ямар нэгэн ялгагдах шинж байхгүй ч хоол хийж байхад хуванцар үнэртэж, шөл нь дээр резин мэт хөвөх болно.
Тиймээс эдгээр шинж тэмдэг илэрвэл тэрхүү будааг хэрэглэхгүй байх хэрэгтэй сануулсан байна. Харин манай цагаан будаа импортолдог "АГЬ" ХХК компани энэ мэт хуурамч будаа оруулж ирэн ард иргэдээ баталгаагүй аюултай хүнсний бүтээгдэхүүнээр хордуулж байгаа нь үнэхээр харамсалтай. Эцэст нь дахин хэлэхэд иргэдийнхээ эрүүл мэндийг юман чинээ боддоггүй "АГЬ" ХХК-ны савлаж буй Сакура, Слава хэмээх цагаан будааг худалдан авахгүй байхыг анхааруулж байна хэмээн олон нийтийн сүлжээгээр яваад байгаа юм.
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
Б.Ренчинпэлжээ аваргын алтан бүсний эзэн боллоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгаалалын 237 дуудлага мэдээлэл иржээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд