Цагийн дотор ухаалаг 1000 робот зарагджээ


Японы “Softbank” компанийн бүтээсэн хүний сэтгэл хөдлөлийг мэдэж чаддаг “Pepper” роботыг цагийн дотор 1000 зарагдаж дуусжээ. Нэг роботын үнэ 213.840 иен /ойролцоогоор 1800 ам.доллар/ байжээ.
 
Робот ярьж, мөн хүнтэй ярилцаж чадна. Хүний нүд рүү харж, сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддаг. Түүнээс гадна “Pepper” энгийн юмнуудыг хийж, гэрийн ажилд тусална.
 
Мөн ганц бие хүмүүст туслах болж чаддаг юм байна. Уг роботыг “Softbank” болон “Aldebaran  Robotics SAS”  компаниуд хамтран бүтээсэн аж. Мэргэжилтнүүд “Pepper” робот жилд найман тэрбум ам.долларын ашиг олно гэж таамаглажээ.