Элдэв дээдийн чанарын шаардлага хангахгүй хятад хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх асуудал өнөөдрийг хүртэл хэрэглэгчдийн шүдний өвчин болсон ч үнэ хямдыг нь бодоод авдаг хүн цөөнгүй бий.
“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэж хаа сайгүй ярих болсон өнөө үед монголчууд бид аль болохоор дотоодын хүнсний бараа, бүтээгдэхүүн хэрэглэж үйлдвэрлэгчдээ дэмжих тал дээр сэтгэл гаргадаг нь нууц биш. Гэвч “Сайны хажуугаар саар” гэгчээр 1992 онд анх байгуулагдсан “Хүн-Од” ХХК нь хүний төлөө биш мөнгөний төлөө үйл ажиллагаа явуулдаг болсон энгийн жишээг энд дурьдахгүй өнгөрч болохгүй.
Тус компанийн үйлдвэрлэдэг “Armos” нөөшилсөн үхрийн махыг өчигдөр худалдаж авсан нэгэн хэрэглэгч хоол хийхээр түүнийг задалтал 410 грамм гэсэн шошготой дээрх лаазан дотор 100 хүрэхгүй грамм мах, нил усан шөл, тосноос өөр юм байсангүй. Угтаа 6000 төгрөгөөр дэлгүүрт зарж буй дээрх жигнэсэн махны нэг лаазанд байх ёстой стандарт хэм хэмжээ ийнхүү нэг бус удаа алдагдсанаас гадна зөвхөн нэг хэрэглэгчид иймэрхүү хулхи жигнэсэн мах таарсан нь сэжиг төрүүлэх болжээ.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Байгууллагын хүнсний асуудал эрхэлсэн байцаагч нар энэ тал дээр даруйхан шалгалт хийж, Улаанбаатар хотын бүх дэлгүүрт тараагдсан “Аrmos” брэндийн дээжээс яаралтай авч шинжилгээ хийхийг хэрэглэгчдийн зүгээс хүсэж байна. Ийнхүү бараг 800 грамм үхрийн шинэ мах авчих мөнгөөр 100 грамм хүрэхтэй үгүйтэй жигнэсэн мах авч идсэн үйлчлүүлэгч үүнд буруутай юу, эсвэл жигнэсэн мах биш харин жигнэсэн шөлтэй мах зарж буй “Хүн-Од”-ынхны зөв үү гэдгийг удахгүй байцаагч нар тогтоох биз ээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна