Бидний сайн мэдэх "Чонон сүлд", "Оддын дайн 2", "Харийнхан", "Гайхамшигт оюун ухаан", "Аполло 13", "Хатан зоригтон", "Трой" болон Титаник зэрэг кинонуудын хөгжмийг бичсэн алдарт хөгжмийн зохиолч Жеймс Хорнер 61 насандаа онгоцны ослоор таалал төгслөө.
Тэрээр даваа гарагт өөрийн хувийн жижиг оноцоор нисч яваад Калифорнийн ойд осолдсон байна. Жеймс Хорнер 1953 онд төрсөн бөгөөд ойролцоогоор 100 орчим киноны хөгжмийг бичжээ. Мэдээж -ийн Жеймс Хорнерын бүтээлүүдээс хамгийн алдартай нь "Титаник" киноны хөгжим юм.
Найруулагч Жеймс Камерон анх Enya-д хөгжмийг нь зохиох хүсэлт тависан ч Enya татгалзан Хорнер-ээр хийлгэхийг хүсчээ. Харин Хорнер энэхүү киноны хөгжмийг Enya-ийн стиль, өнгө аясыг оруулан туурвиж Норвегийн дуучин Сиссель Ширшебоор арын хоолойнд дуулуулсан байна.
Мөн түүнчлэн киноныхоо хөгжмөөс ч алдартай болсон Селин Дионы "My Heart Will Go On" дууг Жеймс Хорнер хамтран зохиосон байдаг.
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
Б.Ренчинпэлжээ аваргын алтан бүсний эзэн боллоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгаалалын 237 дуудлага мэдээлэл иржээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд