АНУ-ын Лос-Анжелес хотын амьтан хамгаалах “SpcaLA” байгууллага энэ жил 33 дахь удаагийн баатар нохойг зарлан тунхаглах “Annual National Hero Dog Award” наадмыг зохион байгуулжээ.
Гэхдээ энэ удаа баатар цолыг нохойнд биш, мууранд олгосноороо өмнөх жилүүдийнхээс онцлогтой болсон байна. Тодруулбал, өнгөрөгч онд дэлхий дахинаа дөрвөн настай эзнээ аварсан хэмээн алдаршаад байсан Тара муур энэ удаа “баатар” цол хэргэмийг хүртжээ.
Тара Калифорни мужийн Бэйкерсфилд хотноо амьдардаг Триантафилогийнхний тэжээвэр муур аж. Муур өнгөрсөн оны тавдугаар сард гэрийнхээ гадаа тоглож байсан дөрвөн настай Жереми Триантафила руу хөрш айлынх нь нохой дайрах үед баатарлагаар эзнээ хамгаалж, нохойг хөөж явуулсан юм.
Түүний энэ бичлэг хяналтын камерт бичигдэж, дэлхийн мэдээллийн агентлагууд тэрхүү бичлэгийг цацаж байсан билээ.


Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
Б.Ренчинпэлжээ аваргын алтан бүсний эзэн боллоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгаалалын 237 дуудлага мэдээлэл иржээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд