Монголын хип хоп урлагийн анхдагчдын нэг гэгддэг “Lumino” хамтлагийг мэдэхгүй хүн байхгүй. Тэгвэл тус хамтлагийн залуусыг хип хопын залгамж халаа болсон залуус гомдоогоод авсан сурагтай. Энэ талаар тус хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишиг өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.
Тэрбээр “Би анх энэ урлагт орж байхдаа ах захаа мэддэг, хүндэлдэг байсан. Тэгээд ч бид хип хоп гэдэг урлагийн эхлэлийг таниулах гэж их зүйлийг хийсэн. Гэтэл өөрийгөө дэлхийн “од” болсон хэмээн эндүүрсэн залуус их эрт биеэ тоодог болж. Монгол шиг жижиг улсад од болно гэж юу байх вэ.
Олны танил л болно. Гэтэл сүүлийн үеийн залуус хүнийг хүндлэх, мэндлэх тал дээр учир дутагдалтай байна. Саяхан нэг тоглолт дээр манай хамтлагийн залуус нэг хүнд энэ талаар ярьж өглөө. Би ч бас тэгж бодож байна. Ах энэ тэр гэж байгаа юм биш. Гэхдээ хүнтэй мэндэлж байх хэрэгтэй” гэх зэргээр яг хэнийг хэлээд байгаа нь үл мэдэгдэх уртаас урт сэтгэгдэл үлджээ.
Үүнийг харсан фэйсбүүкийн найзууд нь “Rokit Bay юм байна шүү дээ. Шууд чи юу вэ гээд л хэлчих” гэх мэтээр сэтгэгдэл үлдээжээ. Эдгээр сэтгэгдэлийн хариу болгож Бажи “Rokit Bay биш” гэж хэлсэнгүй.
Харин ч “Бид тийм бүдүүлэг хүмүүс биш. Зүгээр л залуус өөрсдийгөө мэдрэх хэрэгтэй” гэсэн утга бүхий зүйлүүдийг бичжээ. Ямартай ч хип хопчууд дотроо жаахан хагаралтай байгаа бололтой.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа