Аргентины ерөнхийлөгч Кристина Де Киршнер бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаад улс төрөөс гарна гэдгээ мэдэгджээ. Түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ирэх арванхоёрдугаар сарын 10-нд дуусах юм.
Кристина Де Киршнер Аргентины Конгресст хүч үзэх магадлал өндөр байсан ч нэр дэвшигчдийн дунд түүний нэр байсангүй. Түүнийг Буэнос-Айрес хотын конгресст нэр дэвшинэ гэх таамаглал их байсан юм.
Аргентины үндсэн хуулийн дагуу Кристина Де Киршнер гурав дахь удаагаа нэр дэвших эрхгүй аж. Тэрээр Аргентины төрд 20 гарй жил ажиллажээ.
Гэхдээ түүний хүү Максимо Киршнер Санта Круз мужийн Төлөөлөгчдийн танхимын суудалд нэр дэвшсэн байна. Максимо Киршнер нь Аргентины ерөнхийлөгч асан Нестор Киршнерийн хүү юм.
Кристина Де Киршнер 1994 онд Буэнос-Айрес хотын еврей сүмд 85 хүний амийг хөнөөсөн тэсрэх бөмбөг бүхий халдлагын хэргийг нуун дарагдуулсан дуулианд холбогдож, прокурорт шалгагдах дээрээ тулж байсан юм. Энэ хэргийг мөрдөж байсан прокурор Альберто Нисман халдлагад Ираны тал холбоотой байж магадгүй гэх нотлох баримт бүрдүүлж, Аргентины парламентын тусгай хороонд өгөхөөр бэлдэж байсан боловч тайлангаа өгөхөөс хэдхэн цагийн өмнө амиа алдсан билээ.
“Төрийн банк” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг шалгарууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа
Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 6 бүртгэгджээ
Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 2 хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 дахь аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ