Нийслэлийн НАМЗХ найман жилийн турш чуулаагүй байсан Их хуралдаанаа өчигдөр хийж, шинэчлэлийн салхи үнэртүүлээд байгаа. Тэгвэл уг шинэчлэлийн салхинд ганхалгүй, бат бэх сууриа хадгалж үлдэх сонирхол бүхий албан тушаалтнууд тус холбоонд нэлээд буй нь нууц биш юм.
Тухайлбал, уг холбооны Хяналтын зөвлөлийн дарга Х.Алтанзагас нь өдгөө Монгол Улсын Төрийн банкны Хуулийн хэлтсийг ахлан ажилладаг мөртлөө холбоон дахь өөрийн суудлаа өгөх сонирхолгүй байгаа аж.
Төрийн албан хаагч, тэр дундаа Төрийн банк хэмээх чухал салбарт ажиллаж буй ажилтны хувьд МАН-ын залгамж халааг бэлтгэдэг залуусын байгууллагад зүтгэх нь зохимжгүй асуудал юм. Энэ нь олон нийтэд Төрийн банк МАН-ыг шууд санхүүжүүлдэг мэтээр харагдуулж, байгууллагын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ төрийн албан хаагчийн дүрмийг зөрчиж буйг тус банкны захирал Д.Батсайхан эрх биш гадарлаж баймаар.
Эсвэл Төрийн банкны захирал Д.Батсайхан өөрийн улстөрийн нөлөөллөө идэвхжүүлэхийн тулд байгууллагын аюулгүй байдлын дархлаа болж байдаг Хуулийн хэлтсээ Нийслэлийн НАМЗХ-ны Хяналтын зөвлөлийн дарга Х.Алтанзагасаар зориуд ахлуулав уу? гэдэг асуулт гарч ирж байна.
Түүнчлэн 2011 оноос тус холбооны Хяналтын зөвлөлийг ахлаж буй Х.Алтанзагас нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Төрийн банкны Хуульзүйн хэлтсийн даргын албан тушаалыг хүлээж авахдаа намын байгууллагад харьяалалтай гэдгээ дурдсан уу? гэдэг нь эргэлзээ дагуулж буй юм. Эцэст нь, Төрийн банкны захирал Д.Батсайханд ажилтныхаа анкетийг дахин унших зөвлөгөөг өгч байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна