Ертөнц дахины шилдгийн шилдэг дуунууд нэг тайзнаа эгшиглүүлж чаддаг "Universe best songs" мөн авьяас, ур ухаан, хүсэл мөрөөдлөөр дүүрэн олон залуусын мөрөөдлийн гүүр болсон “To be or not to be” буюу Орших уу, Эс орших уу? театрчилсан шоу нэвтрүүлэг болон "Хөхөө намжил" Морин хуурчдын уралдаант тв шоу гээд олон сайхан нэвтрүүлгээрээ үзэгчдийн талархал хүндэтгэлийг хүлээгээд байгаа UBS телевизийн хамт олон дахин нэг шоу нэвтрүүлгийг үзэгч түмэндээ хүргэж эхэлсэн билээ.
Энэ бол мэдээж "Aurora Films"-тэй хамтран гаргаж буй "Амттай шоу" нэвтрүүлэг юм.Нэвтрүүлгийн хувьд нийгмийн анги давхарга хамааралгүй бүх насныханд зориулагдсан бөгөөд хоолны урлагаар дамжуулан Монголын нийгмийн амьдралыг танин мэдэх, хүмүүсийн дотоод дуу хоолойг ил гаргах зорилготой юм.
Нэвтрүүлгийн хөтлөгчөөр мэдээж та бидний сайн мэдэх хөтлөгч, жүжигчин Э.Гантулга буюу Анууш маань ажиллаж байгаа билээ.Та "Амттай шоу" нэвтрүүлгийг 7 хоног бүр UBS GLOBAL, SBN, NTV, SEVEN, OLLOO, OTV, PLUS, ROYAL гэсэн сувгуудаар хүлээн авч үзэхээс гадна хэрвээ үзэж амжаагүй бол Skymedia , Onair.mn мөн Dorgio.mn сайтаас хүссэн үедээ хүлээн авч үзэх боломжтой юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна