Үндэсний их баяр наадам айсуй. Монголчууд үндэсний баяр наадам, сар шинийн баяраар Монгол үндэсний хувцсаараа гоёдог уламжлалтай. Өнгөрсөн хоёр жилд хүннү захтай, торгон, даавуун материал бүхий дээлээр зонхилж байсан. Тэгвэл энэ жилийн наадмын загвар үндэсний шинжийг агуулсан хэрнээ байнга давтагддаг, өмнөх хэвшмэл хэв маягийг эвдэж, хүннү захтай дээлээс татгалзах нь.
“Хайрын хурим” салон бүтэн жилийн өмнөөс баяр наадамд зориулсан шинэ коллекцийнхоо санааг гаргаж, хувцасаа урлах ид ажилдаа оржээ. Салоны захирал, дизианер Б.Ууганцэцэг энэ удаагийн коллекцоо гаргахын тулд хоёр жилийн хугацааг санаа олох, материалаа үйлдвэрлэх, загвараа гаргахад зарцуулсан гэнэ.
Монголдоо хатадын зураг зурдаг цөөхөн зураачийн нэг Д.Наранцэцэгийн бүтээлээс албан ёсны эрхтэйгээр торгон хэвлэлттэй материал тусгайлан захиалж үйлдвэрлэн, шинэ коллекцоо урлажээ. Материалын хувьд торгон, склад бүхий нимгэн хөнгөн, зуны улиралд тохирсон байх аж.
Зураач Д.Наранцэцэгийн хувьд эртний Монгол хатад Мандухай, Бөртэ, Есүй нарын язгууртан эмэгтэйн дүрийг уран зургаар илэрхийлсэн авъяаслаг зураач. Эрт үеэс хүч чадалтай, гоо сайхан, чанга хатуу, сүр жавхаалаг эмэгтэйг “Хатан” хэмээн өргөмжилж иржээ. Монгол зураг, Монгол соёл, Монгол урлагийг дэмжигч “Хайрын Хурим” салоны Үндэсний их баяр наадамд зориулсан коллекц эртний хатадын эрхэмсэг байдлыг тодотгосон, орчин үеийн хэв маягийг хослуулсан байх нь.
“Хайрын хурим” салон шинэ коллекцоо үзэсгэлэн хэлбэрээр энэ сарын 25-29-нд 15.00-22.00 цагийн хооронд дөрвөн өдрийн турш өөрийн байран дээрээ олон нийтэд дэлгэн үзүүлэх юм байна. Энэ жилийн наадмын шинэ загварыг сонирхож байгаа хэн бүхэнд энэхүү үзэсгэлэн нээлттэй.
“Хайрын хурим” салоноос гаргаж буй шинэ загварын талаарх мэдээллийг “Хайрын хурим” пэйж хуудаст зочлон аваарай.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна