Анголын нийслэл Луанда нь цагаачдын хувьд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор дахин тодорсныг Mercer зөвлөх компанийн гаргадаг жил тутмын судалгааны дүн харуулжээ.
Газрын тосоор баялаг энэ улсын нийслэл хотод түрээс, импортын бараа болон хамгаалалтын өртөг маш өндөр байдаг учир сүүлийн гурван жилийн хугацаанд ийнхүү өндөр үнэтэй хотуудын жагсаалтыг дараалан тэргүүлж байгаа юм. Гэсэн хэдий ч валютын ханшийн хэлбэлзэлд мэдэгдэхүйц өөрчлөлт ороогүй учраас амьдралын түвшингийн өртөг хэвээр байгаа аж.
Mercer компанийн энэхүү сүүлийн судалгааны дүнгээр, Азийн хотууд хамгийн өндөр өртөгтэй 10 хотын хагасыг нь эзэлжээ. Үл хөдлөх хөрөнгө болон түрээсийн зах зээлийн үнэ өндөр байгаагаас Гонгконг уг жагсаалтын хоёрт, Сингапур дөрөвдүгээр байрт хэвээр үлдсэн байна. Түүнчлэн Шанхай, Бээжин болон Сөүл хотууд мөн эхний аравт зүй ёсоор багтжээ. Үүнд:
Хятадын мөнгөн тэмдэгтийн ханш өсөлттэй байсны дүнд тус улсын хотууд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 30 хотын жагсаалтанд багтаж байна. Харин Японы ам.долларын эсрэг иенийн ханш суларснаар Токио анх удаа өндөр өртөгтэй 10 хотын жагсаалтаас хасагдсан аж. Токио хот өнгөрсөн онд жагсаалтын долдугаарт байсан бол энэ жил 11-р байрт оржээ. Харин Чад улсын хамгийн том хот болох Н’Джамена нь 2-р байрнаас доошилж, жагсаалтын 10-рт орсон юм.
Харин хамгийн бага өртөгтэй хотуудаар Киргизстаны Бишкек, Намибиагийн Уиндхок, Пакистаны Карачи хотууд тодорчээ. Судалгааны дүнгээс харахад Зүүн Европ, Ойрх Дорнод болон Африкийн хотууд ихэвчлэн тогтвортой байсныг ажиглагчид тэмдэглэж байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна