УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байхдаа “хөөрхөн” гэх тодотголтой болсон жүжигчин бол Т.Хулан. Т.Хулан сургуулиа төгсөөд “Х-түц” хамтлагийн жүжигчнээр ажиллаж, 2006 оны арван сард драмын театрт орсон бөгөөд “Чиний эзгүйд”, “Сарны нулимс”, “Хайрын рекорд”, “Зөрлөг” зэрэг олон киноны гол дүрд тоглож, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн.
Улмаар драмын театр орсноосоо хойш “Нууц амраг чинь больё”, “Суудал” жүжигт тоглосон бөгөөд уг бүтээлээрээ 2009 онд “Гэгээн Муза”-гийн эзэн болсон байдаг. Гэсэн хэдий ч тэрбээр драмын театраа орхисон. Түүнээс хойш жүжигчин Т.Хулан найруулагч нөхрийнхөө хийсэн кинонд тоглосон бөгөөд нам гүм байх болсон юм.
Тэгвэл жүжигчин бүсгүй хоёр дахь хүүхдээ өлгийдсөн гэнэ. Энэ талаар түүний нөхөр Д.Галбаяр цахим хуудаснаа “Удам залгах хоёр дахь хүү минь мэндэллээ. Хоёр сайхан хүү наддаа хайрласан ханьдаа хязгааргүй хайртай. Яг одоо би хамгийн жаргалтай аав” хэмээн бичиж баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
“Төрийн банк” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
Нийслэлийн шилдэг татвар төлөгч 29 аж ахуйн нэгжийг шалгарууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа
Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 6 бүртгэгджээ
Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 2 хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 дахь аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ