Оросын нэрт дуучин,секс симбол гэгддэг Жанна Фриске 40 насандаа тархины хорт хавдрын улмаас нас барлаа. Дуучныг нас барсан тухай мэдээллийг эцэг нь баталсан байна.
2014 оны эхээр тархины хорт хадвартай гэж оношлогдсон бүсгүй АНУ-д хагалгаа хийлгэж,улмаар Германд нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байсан юм. Сүүлийн хэдэн сар тэрээр Москвагийн ойролцоох гэртээ нөхөр,ТВ-ийн хөтлөгч Дмитрий Шепелев,хүү Платоныхоо хамт амьдарч байжээ.
Өнгөрсөн долоо хоногт түүнийг Москвагийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.Түүнд туслах хандивын аян өнгөрсөн жил Орос орон төдийгүй дэлхий даяар өрнөж 66 сая рубль цуглаж байжээ.
Дуучин бүсгүй харин фенүүддээ талархал илэрхийлээд түүний төлөө хандивласан энэ мөнгийг хорт хавдар өвчнөөр шаналж байгаа хүүхдүүдэд зориулахаа мэдэгдэж байсан. Дуучны эцэг энэ мөнгөөр хүүхдэд туслах сан байгуулахаа амалжээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа