Олгой хагаравч тогоондоо гэдэг ч Н.Номтойбаярын хувийн амьдрал олгойноосоо хагараад удаж байна. Үргэлж хэл ам дагуулж байдаг түүний гэр бүлийн амьдрал нь одоо л нэг тогтворжиж, амар тайван байх нь гэтэл бас л ээдрээтэй. 2012 онд нижгэр хурим хийж Б.Мандухай хэмээх бүсгүйтэй гэрлэсэн, хосууд 2 охинтой.
Сүүлийн үед "сүүдрийн засгийн газар" байгуулаад буй Н.Номтойбаяр өчигдөр үндэсний телевизээр ярилцлаганд оржээ. Үлгэр жишээ сайн аав, сайхан хань байж чаддаггүй үргэлж санаатай зовдог тухайгаа хэлжээ. Түүнчлэн өөрийгөө "Тунгалаг тамир" киноны Эрдэнэтэй адилтгасан байна.
Хүрээний бүсгүйчүүдтэй наргиж, бас бус адал явдлыг туулсаны дараа гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдардаг Эрдэнээр өөрийгөө зүйрлэсэн Н.Номтойбаяр шаналж яваа бололтой. Үр хүүхдийнхээ өмнө гэмтэй тэм гэлбэлзэх түүнд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дутагдаж байгаа бололтой.
Аргагүй амраг Агийгаасаа манай гишүүн аль хэдийнээ залхсан бололтой.
Ямартай ч гэр бүлээ гэсэн сэтгэл надад бий шүү гэж дугарах болсон Н.Номтойбаяр ухаарсан юм болов уу даа?
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна