Хүүхэд залуусын сонсох дуртай “Vanquish” хамтлагийн дуучин реппер Цэцэнбилэг буюу Цэцээ АНУ-д сурч, ажиллаж байгаад Монголдоо ирлээ. Тэрээр ирээд удаагүй байхдаа бидний папараци дуранд өртсөн юм. Реппер Gee-тэй хип хоп дуугаараа үзэл бодлоо илэрхийлэн жинхэнэ утгаар “байлддаг” Цэцээгийн “Миний пүүз” дуу нь хип хоп сонирхдог залууст нэлээд хүрсэн билээ. Түүнийг “Баян айл”-ын хүүхэд гэдгээ дуундаа үргэлж шингээдэг гэж үеийнхэн нь ярьдаг ч реппер залуу маань АНУ-д интерьер дизайны чиглэлээр суралцангаа хажуугаар нь ажил хийн өөрийгөө авч явдаг хэрсүү нэгэн. Сургуулиа дүүргээд эх орондоо ирсэн тэрээр өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшсэн болохоор Монголдоо сурсан мэдсэнээ гайхуулах шилдэг хүний нөөц болон ирсэн гэдэгт итгэлтэй байна. Юутай ч Цэцээгийн нэг өдрийн хувцаслалт, стиль имижийг доорх папараци зургаас сонирхоорой.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна