Форбес сэтгүүлээс хамгийн их орлоготой тамирчдын жагсаалтыг гаргалаа. Мони хочим Мейветер жагсаалтыг тэргүүлсэн ч эхний 10 дотор гурван сагсан бөмбөгийн тоглогч багтсан байна. Тэдгээр нь Леброн Жеймс, Кевин Дурант, Коби Брайнт зэрэг зөвхөн улсдаа төдийгүй, дэлхий дахинд нэрд гарсан тоглогчид байсан юм.
Энэ жагсаалтыг тэдний цалин болоод зар сурталчилгаанаас олсон орлогыг нийлбэр дүнгээр гаргажээ. Ингээд энэ жилийг орлогоороо тэргүүлж буй тоглогчидтой танилцъя.
Леброн Жеймс #6 цалин 20.8 сая, зар сурталчилгаа 44 сая – 64.8 сая
Кевин Дурант #7 цалин 19.1 сая, зар сурталчилгаа 35 сая – 54.1 сая
Коби Брайнт #10 цалин 23.5 сая, зар сурталчилгаа 26 сая – 49.5 сая
Деррик Рөүс #20 цалин 18.9 сая, зар сурталчилгаа 15 сая – 33.9 сая
Кармело Энтони #25 цалин 22.5 сая, зар сурталчилгаа 8 сая – 30.5 сая
Дуэйн Уэйд #31 цалин 15.2 сая, зар сурталчилгаа 12 сая – 27.2 сая
Крис Пол #37 цалин 20.1 сая, зар сурталчилгаа 6 сая – 26.1 сая
Дуайт Ховард #41 цалин 21.5 сая, зар сурталчилгаа 4 сая – 25.4 сая
Амаре Стодемайр #44 цалин 22 сая, зар сурталчилгаа 3 сая – 25 сая
Блейк Гриффин #46 цалин 17.7 сая, зар сурталчилгаа 7 сая – 24.7 сая
Жөү Жонсон #49 цалин 23.2 сая, зар сурталчилгаа 1 сая – 24.2 сая
Крис Бош #52 цалин 20.8 сая, зар сурталчилгаа 3 сая – 23.8 сая
Дерон Уильямс #72 цалин 21.3 сая, зар сурталчилгаа 1.5 сая – 21.3 сая
Расселл Уэстбрүүк #79 цалин 15.8 сая, зар сурталчилгаа 4.5 сая – 20.3 сая
Рүди Гэй #84 цалин 19.3 сая, зар сурталчилгаа 0.6 сая – 19.9 сая
Кевин Лав #87 цалин 15.7 сая, зар сурталчилгаа 4 сая – 19.7 сая
Жереми Лин #97 цалин 14.9 сая, зар сурталчилгаа 4 сая – 18.9 сая
Жеймс Харден #100 цалин 14.8 сая, зар сурталчилгаа 4 сая – 18.8 сая
Жагсаалтыг харж байхад нэр хүндтэй тамирчид илүү их ашиг олжээ. Леброн Жеймс, Кевин Дурант, Коби Брайнт нар бол Найк компанийн гол сагсан бөмбөгийн төлөөлөгчид юм.
Харин энэ улиралд талбайд шилдэг хоёр тоглогчийн нэг байсан Жеймс Харден авч 100-д жагссан нь түүний сурталчилгаанаас олдог бага орлоготой нь холбоотой бол жилд 10 саяын цалин авдаг Стифен Көрри эхний 100-д байхгүй байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна