Шведийн ханхүү Карл Филипп телевизийн реалити шоуны од Софиа Хелльквист нар өчигдөр /VI.13/ Стокгольмын хааны ордонд тансаг хурим хийжээ. Хосуудын хуриманд 550 орчим зочин уригдсан бөгөөд цугларсан олны дийлэнх нь хаан угсааны хүмүүс аж. Хуриманд Японы гүнж Такамадо, Их Британийн ханхүү Эдвуард нар оролцсон бөгөөд дуучин Рианна, Coldplay хамтлаг ая дуугаа өргөжээ.
Өдгөө 36 настай Карл Филипп нь угсаа залгамжлах гурав дахь үеийн хүн юм. Түүний эхнэр 30 настай Софиа Хелльквист өмнө нь модель, йогийн багш, зөөгч зэрэг олон ажил хийж байсныг хэвлэлийнхэн онцолжээ. Харин Шведийн ард түмэн эгэл гаралтай бүсгүй ханхүүтэй гэрлэж гүнж болсонд ихэд баяртай байгаа аж.
Хосууд анх 2010 онд нэгэн ресторанд танилцжээ. Софиа Хелльквист Шведийн төв хэсгийн Эльвдален хотоос гаралтай бөгөөд Нью-Йорк хотноо санхүүгийн мэргэжлээр сурч төгссөн аж.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ