Шинээр тархаж байгаа болон дахин сэргэж байгаа хүн, амьтны вирусын гаралтай халдварт өвчний гаралт сүүлийн жилүүдэд улам өсөн нэмэгдэж байна. XXI зууны анхны цартахал болох амьсгалын замын цочмог халтай хам шинжийн халдвар /SARS/ 2003 онд дэлхий дахиныг хамарсан юм. Азид анхлан гарсан /SARS/-ын тахал хэдхэн хоногт Канадад хүрчээ. Уг цартахалд 8000 гаруй хүн амь үрэгдсэний 60 орчим хувь нь Хятад улсын иргэд байв.

Үүний дараа томуугийн “А” хүрээний “H1N1” вирусын өсвөрийн халдвар “гахайн томуу” нэртэйгээр 2009 онд дэгдэж дэлхий дахинаа 18 мянган хүний амь үрэгдсэн юм. Гэтэл 2012 онд Саудын Арабт “тэмээний томуу” гарсан нь Ойрхи-Дорнодын амьсгалын замын хурц халдвар (MERS) буюу титэм вирусын халдвар гэж нэрлэгдэж байна. Уг өвчлөл илэрсэн даруйд дэлхийн 20 гаруй орны 1000 гаруй хүн өвчилж, 400 гаруй хүн нас барав.

Титэм вирусын халдвар үүгээр дарагдаагүй байжээ. Учир нь Өмнөд Солонгост өнгөрсөн тавдугаар сарын 20-нд титэм вирусын халдвар гарч, хурдацтайгаар тархаж байна. Өмнөд Солонгост титэм вирусын халдвар өдөрт 10-аас доошгүй хүнээр нэмэгдэж буйгаар өвчлөгсдийн тоо 100 давж, есөн хүн нас баржээ. Өмнөд Солонгост вирусын халдвар өндөр байгаа нь хүмүүс үүнийг жирийн ханиадтай ижил үзэж буйгаас үүдэлтэй аж. Өмнөд Солонгос дахь өвчний тархалтыг судалж, хариу арга хэмжээ авахаар НҮБ хамцуй шамлан ороод буй.
Үүний зэрэгцээ өнгөрсөн онд Эболагийн цусархаг халууралт гэх цочмог явцтай үхлийн аюулт өвчин Баруун Африкт гарсан билээ. Анх Гвинейн ширэнгэд амьдрах сармагчингаас хүнд дамжин халдсан Эболагийн халдвар 10 орны 27000 хүнийг өвчлүүлж, 11100 хүний амийг авсан юм. Томуугийн вирусыг бодвол Эбола нь амьсгалын замаар бус хүний биеийн бүх шингэнээр дамжин халдварладаг. Гэтэл амьсгалын замаар халддаг вирусын өвчлөл хүнээс хүнд амархан дамждаг тул томуугийн дэгдэлт богино хугацаанд цартахлын хэмжээнд хүрдэг юм.

Томуугийн цартахал өмнө нь ч гарч байсан цаашид ч гарна. Томуугийн шинэ цартахал дэгдэхийг урьдчилан таах боломжгүй учраас хүн төрөлхтөн томуугийн болзошгүй цар тахлын байнгын аюулын дор амьдарч байна гэж болох юм. Гэхдээ ирээдүйд гарах цартахлын эсрэг өмнөх туршлагадаа суурилж, хөгжүүлж чадсанаар тархалтыг илүү хурдан тогтоон барьж чадна гэдгийг мэргэжилтнүүд батлан хэлж байна. Түүнчлэн Эболагийн дэгдэлтийн дараа дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ 100 сая ам.долларын яаралтай санг байгуулаад буй. Энэ сан нь урьдчилан тооцоолоогүй яаралтай нөхцөл байдалд хэрэглэгдэх юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна