Нэртэй мэрэгч, төлөгч Жуна (Евгения Давиташвили) Москва хотод 66 насандаа өөд болсон тухай түүний найз, жүжигчин Александр Садальский мэдээлэв.
"Надад энэ гунигтай мэдээг Жунагийн ойрын хүрээнээс дамжууллаа. Түүнтэй хаана хэрхэн салах ёс хийх талаар одоогоор тодорхойгүй” гэж Садальский мэдээлэв.
"Хүү нь 2001 онд нас барснаас хойш тэрээр гэртээ бүгэж, жожиг амьдралтай байсан юм. Хамаатан садантайгаа Жуна сүүлийн үед холбоогоо тасалсан байлаа” гэж тэр хэлжээ.
Жуна Давиташвили нилээдгүй алдартай яруу найрагч, төлөгч, оточ, зураач хүн байсан төдийгүй Шинжлэх ухааны олон улсын академийг толгойлж байжээ. Хэвлэлийн мэдээгээр түүний үйлчлүүлэгчдийн тоонд Леонид Брежнев, Илья Глазунов, Марчелло Мастроянни, Роберт де Ниро нар орж байжээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна