”ТАЛЫН САЛХИ- 2015” МОТО НААДАМД 500 ГАРУЙ МОТОЦИКЛЬЧИД ОРОЛЦЛОО


Жил бүрийн зургадугаар сарын 6-ныг автомашингүй өдөр болгохоор шийдвэрлэсэн. Үүний хүрээнд НЗДТГ-аас олон талт үйл ажиллагааг явуулж байгаагийн нэг нь “Талын салхи-2015” мото наадам юм. Тэгвэл энэ жил анх удаа Хүй 7 худаг дахь “Монгол наадам” цогцолборт болсон энэхүү арга хэмжээд 400 мотоцикльчид, 50 дрифт машинууд цуглалаа.

 

Дэлхийд 20 ширхэг үйлдвэрлэгдсэн цэргийн зориулалт бүхий дөрвөн дугуйт "ATV" мотоциклиос хоёр нь “Талын салхи-2015” мото наадмын цуваанд явсан нь онцгой харагдав. Түүнчлэн 1800 мотортой буюу машинтай адил хүчин чадалтай мотоциклууд энд цугласан нь Монголын мотоциклийн хэрэглээ дэлхийн төвшинд хүрсэн гэдгийг харууллаа хэмээн зохион байгуулагчид хэлж байсан юм. Өмнө нь, чопперчид цуглахад 100-гаад л хүн ирдэг байсан бол энэ удаад ахмад тамрчин болон залуу сонирхогчид нийлсэн 400 мотоцикльчид цугларснаараа онцлог боллоо. Түүнчлэн энэхүү наадам нь "Найрсан Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд залуучуудад зөв үлгэр дууриал өгсөн, замын хөдөлгөөнд залуучуудыг идэвхтэй оролцохыг уриалсан, согтууруулах ундаанаас хол сонирхлоо хөгжүүлэхийг нь дэмжсэн томоохон ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

 

Олон улсын төвшинд зохион байгуулагдсан тус фестивальд ОХУ-аас 60 тамирчин, олон улсын нийт 15 клуб оролцсон юм. Энэ мото наадам жил бүр уламжлал болгон зохиогдох юм.