Улс орнуудын Ерөнхийлөгчид ямар унаа унадаг вэ?


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германд үйлдвэрлэгдсэн  “Benz S-600 Guard Pullman” загварын хуягт лимузинг унадаг.

Уг машины урт 6,2 м, жин нь ойролцоогоор 3 тонн бөгөөд 517 морины хүчтэй 6-литрийн V12 хөдөлгүүртэй аж. Ерөнхийлөгчийн унаа буу, жижиг гранатаас хамгаалагдсан ба галын болон хийн дайралтаас хамгаалах системээр тоноглогдсон гэнэ. Мөн сүүлийн үеийн бүхий л багаж, техник технологи, эргэн тойронг харах камер зэргээр тоноглогдсон байна.

Шилний зузаан 60 мм, хуягласан хаалга нь гэхэд 100 кг ба гранат тэсвэрлэнэ. Цагт 100 км хурдаар, багадаа 100 км зам туулах чадвартай аж.

Харилцаа холбооны болоод аюулгүй байдлын систем нь сайтар нууцлалтай гэнэ. Уг машины үнэ багаар бодоход 900,000 еврогийн үнэтэй.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама-“Cadillac One”

АНУ-ын Ерөнхийлөгч Барака Обам өөрийн улсад үйлдвэрлэсэн “Женерал моторс” компанийн араатан хочтой "Cadillac One" унадаг.  

Энэ бол зүгээр нэг хуягласан тансаг лимизун биш дэлхийн хамгийн сайтар хамгаалагдсан Ерөнхийлөгчийн унаа.

Ерөнхийлөгчийн "Cadillac One" 8 гаруй тн-ийн жинтэй, 5.5 м урт, 1.78 м өндөр, 20 см-ийн зузаан хуягт хаалга, 12 см-ийн зузаан шилтэй. Энэ нь том хэмжээний бууны суманд ажрахгүй гэсэн.

Химийн дайралтаас хамгаалсан тусгай хүчилтөрөгчийн савтай.  Тэнд мөн газ болоод нулимс асгаруулагч хийнээс хамгаалсан баг, сумнаас хамгаалсан хантааз хувцас, хорт агаарыг гадагшлуулж, доторх агаарыг цэвэршүүлэх агааржуулалтын системтэй. Мөн Ерөнхийлөгчид сэлбэх цус  хүртэл бий. Харилцаа холбоо хийгээд хүний ая тав тухыг бүрэн хангасан бүхий л багаж төхөөрөмжөөр мэдээж хамгийн сайн тоноглогдсон. Бас нэг онцлог нь түлшний сав нь гадаад хүчин зүйлээс сайн тусгаарлагдан хамгаалагдсан гэнэ.

Цагт 100 км хурдлах чадвартай ба 100 км/цагийн хурдыг 8 секундэд авдаг 6.5 л-ийн дизель хөдөлгүүртэй.  Энэ машин 10 км тутамд 3 литр дизелийн түлш зарцуулдаг. Багаар бодоход 500,000 ам.долларын үнэтэй гэнэ.

Их Британийн хатан хаан II Елизавет – “Bentley State Limousine”

Хатан хаан ширээнд заларсны 50 жилийн ойг тохиолдуулан 2002 онд “Bentley” компанийн  хийж өгсөн “Bentley State Limousine” машинаа унах дуртай. “Bentley State Limousine” 400 морины хүчтэй 6.75 л-ийн V8 хос турбин хөдөлгүүртэй. Дээд хурд нь 210 км/цаг. Агааржуулах системтэй, машины үнэ нь 475,000 евро гэнэ.

Хатан хаан мөн 1978 онд цор ганц хийгдсэн дээвэр нь дэлгэгддэг “Rolls-Royce”, “Phantom VI” машинтай. Хатан хаан үнэтэй чамин машин сонирхдоггүй ч “Bentley Arnage Red Label” хэмээх үнэтэй машинтай гэнэ.

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон— “Jaguar XJ Sentinel V8”

Ерөнхий сайд Дэвид Кэмерон, түүний өмнөх сайдууд Тони Блэр, Гордон Браун бүгд Их Британид үйлдвэрлэсэн хуягласан “Jaguar XJ Sentinel V8” унадаг.

Дэвид Камероны хар хөх өнгийн дээвэр нь онгойдог энэ машин  цагт 240 км хурдлах чадвартай, 100 км/цагийн хурдыг 5.2 секундэд авдаг 395 морины хүчтэй хүчирхэг хөдөлгүүртэй юм байна.

Аюулгүй байдлыг сайтар хамгаалсан ба бензиний сав, онгойдог дээвэр их биеийг 3.7 мм-ийн ган хавтангаар хамгаалсан, сум нэвтэрдэггүй шилтэй, хийн баг, агууржуулах систем /химийн элдэв хорт хийнээс/, хүчилтөрөгчийн нөөцтэй аж.

Сонирхолтой нь Их Британий Ерөнхий сайд нар дээд зиндааныхны хэрэглэдэг хар өнгөөс татгалздаг. Өмнөх сайдууд саарал, ногоон өнгийн ийм машин унадаг байсан гэнэ.

Германы  канцлер  Ангела Меркель — “Audi A8”

Ангела Меркель өөрийн улсын “Ауди” компанид тусгай захиалгаар аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан “Audi A8 D3/4E” лимузин хөлөглөдөг. Энэ хуягласан машин нь том буугаар буудах хийгээд дор нь бөмбөг тэслэхэд зорчигчийн амь насыг хамгаалан үлдэж чадах аж.

6 л-ийн 450 морины хүчтэй хүчирхэг хөдөлгүүртэй. Үнэ: 160,500 евро.


Дундадын төрийн тэргүүн Ши Жиньпин — “FAW Hong Qi HQE” 

БНДАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин өмнөх удирдагчдын адил өөрийн улсад үйлдвэрлэсэн “FAW Hong Qi HQE” машин унадаг.

2012 онын эхээр Ши Жиньпин өөрийн улсын машин үйлдвэрлэгчдийг дэмжих үүднээс дарга нарыг 28.500 ам.доллараас дээш үнэтэй гадаад машин унахыг хориглосон тушаал гаргасан. Тиймээс Дундадын ямар ч  шатны дарга нар зөвхөн Дундад улсад үйлдвэрлэсэн машин унадаг болжээ.

Дундад улс анхны хуягласан машинаа 2009 онд 60 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн байна.

Удирдагчийн унадаг тусгай захиалгаар хийсэн "Улаан туг" хэмээдэг машин 6.4 м урт ба түүний үзүүлэлт,  дизайн бүтэц байгууламж хамгаалалт аюулгүй байдлын мэдээлэл нь маш нууц байдаг. Мэдэгдэж байгаагаар 12 цлиндрийн 400 морины хүчтэй хөдөлгүүртэй, 4.5 тн жинтэй.

 Үнэ нь 600,000-1,200,000 ам.доллар.

Японы эзэн хаан “Toyota Century Royal” лимузин 

Японы эзэн хаан Акихито, хатан Митико 30 гаруй жил ашигласан “Nissan Prince Royal” машинаа орчин үеийн илүү найдартай машинаар солихоор шийджээ. Энэ дээд зэргийн аюулгүйн хамгалалттай машиныг нь “Тоёота” компани үйлдвэрлэхээр тохирчээ.

Эзэн хааны "Corporate" гэж нэрлэгддэг " Toyota Century"  загварын машин нь 350 морины хүчтэй 5л-ийн V12 хөдөлгүүртэй гэнэ. Сонирхолтой нь “Тоёота”компани 280 морины хүчээс дээш хөдөлгүүртэй машин хийхгүй гэсэн үндсэн хуулийг зөрчин уг машинаа хийсэн байна. Хааны машин ойролцоогоор 460,000 ам.долларын өртөгтэй ажээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ — “Toyota Century”

Япон бол машин үйлдвэрлэгч тэргүүлэгч улс болохоор ерөнхий сайд өөрийн үйлдвэрийн машинаа унах нь гарцаагүй. Шинзо Абэд албан ажлын хоёр машин байдаг. Нэг нь японы эзэн хаан хийгээд улсын дээд удирдлагуудын олон арван жилийн турш унаа болсоор ирсэн "Toyota Century". 

"Toyota Century" загварыг “Тоёота” компанийг үндэслэгч Сакичи Тойодагийн 100 жилийн ойг тохиолдуулан 1967 оноос үйлдвэрлэсэн байдаг гэнэ.

Энэ машины загвар 40 жилийн турш бараг өөрчлөгдөөгүй байна. Ерөнхий сайдын машин 280 морины хүчтэй V12 хөдөлгүүртэй /Японы хуулиар седан ангилалын машин 280-аас дээш морины хүчтэй байж болохгүй/. Ерөнхий сайд эзэн хааныг бодвол хуулиа дээдэлдэг юм байна. Нөгөө машин нь гибрид “Lexus LS 600h L”. Машин үйлдвэрлэгчдийнхээ ололт амжилтыг харуулахаас гадна байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй гэдэг үүднээс сонгосон гэнэ. Үнэ нь 153,600 евро.

Францийн Ерөнхийлөгч Франсуа Олланд — “Citroen DS5”

Франсуа Олланд албан ёсны хөлөглөх машинаараа өөрийн улсын “Citroen DS5” машиныг сонгожээ. Тэр энэ машинаар “Элисейн” ордонд тангараг өргөхдөө иржээ.

Тэр “Citroen DS5” лимүзин машинаа байгаль орчинд ээлтэй гибрид хөдөлгүүртэйгээс гадна, дээвэр нь онгойдог /люк/ байлгахаар захиалга өгсөн аж. Үүгээр тэр ийм машинтай анхны төрийн тэргүүн болж байна. Тэр үүнээс гадна хоёр жолоочийнхоо нэгийг халж, бусдын адил улаан гэрлэн дохион дээр зогсож байхыг үүрэгдсэн гэдэг. Энэхүү гибрид машины өртөг нь 40,200 евро. Гэвч цаана нь хуягласан тусгай машин байгаа биз ээ.

Италийн Ерөнхийлөгч Сержо Маттарелла— “Lancia Thema”

Ерөнхийлөгч Сержо Маттарелла Италийн машин үйлдвэрлэгчиддээ бас л үнэн ч хэвээр байна. Түүний 5 м-ийн урттай “Lancia Thema” лимузин 6.4 л-ийн V8 таалж байгаа гэнэ. Тангараг өргөх үеэрээ “Lancia Flaminia” машиныг унаж байжээ. Уг машины стандарт хувилбарын үнэ нь 39,900 еврогийн үнэтэй байдаг аж.

Бусад


Сүүлд нэмэгдсэн мэдээ
5 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

7 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

7 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

7 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

7 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

9 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

9 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна