Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас иргэдэд хөнгөлөлттэй үнэ тариф, бага хувийн хүүтэй зээлд үндэслэн орон сууцжуулах төсөл зарлаж, үүнийг хэрэгжүүлэх Төрийн орон сууцны корпораци гэх төрийн байгууллагыг байгуулсан байдаг. Өнгөрсөн хугацаанд энэ байгууллагын ажил нэлээд урагштай явж Буянт Ухаа цогцолборыг барьж ашиглалтанд оруулж, айл өрхүүдийг оруулсан боловч тухайн үедээ сугалаа нэрийн дор нэлээд будлианыг тарьсан байдаг. Учир нь хамаг байдгаа зарж мөнгө болгоод байрны урьчилгаагаа өгсөн айлууд банкин дээр очоод зээлээ авах гэтэл банк орлого нь хүрэхгүй байна гээд бөөн асуудал болж сугалаанд хожсон эрхийг нь хүчингүй болгож ТОСК-ийн захирал А.Гантулгын “буян”-аар цөөнгүй айл орох оронгүй болж гудамжинд гарахдаа тулж байсан.
Асар их мөнгө хөрөнгө эргэлддэг энэ газрын захирлаар 3 жил гаруй ажилласан А.Гантулга 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх хэмжээний мөнгөө базааж чадсан гэж ойр тойрны хүмүүс нь ярих юм билээ. Тэрээр 2016 оны сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базаагаад 1 минутын ч завгүй явдаг гэнэ.
Үргэлжлэлийг: ASK.MN
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ