“Universe best songs” наадмаар шилдэгт шалгарч олонд танигдаад зогсолгүй сүүлийн үед залуу хип хоп дуучидтай хамтарч шинэ шинэ уран бүтээлүүдээ туурвиж эхэлсэн дуучин Ж.Хишигдалай саяхан нэгэн шинэ уран бүтээлийг гаргажээ.
“Чиний нүдээр” гэх түүний шинэ дууны клипийг сонсогч фэнүүд нь нэлээн шүүмжилж байгаа аж.
Энэ талаар дуучин өөрийн фэйсбүүк хуудсандаа “Амаа уралдуулаад л муулаад байна. Ойрд ингэж олон хүнд муулуулаагүй гоё ч юм шиг. Амьд яваагаа мэдрээд ч байгаа юм шиг. Миний ихэнх уран бүтээл нам жим хэл амгүй зүгээр л өнгөрдөг. Харин энэ удаагийнх их л шуумтай сайхан байна.
Хүмүүс намайг хөхөө гаргалаа, бөгсөө савлаа гээд л байхын. Гэтэл тэдний сонсдог Холливудын одод нь хар тамхи дуулж, хөхөө гаргаж, байхад юу ч болоогүй мэт тоохгүй байдаг. Гэтэл мануусыг ад үзээд байхын битгий л дээ. Миний шинэ уран бүтээлд хар тамхи магтаагүй, архи ууж байгаагаа харуулаагүй. Зүгээр л өөрөөр хийж үзсэн юм. Зөвөөр ойлгоод сонсоод үзээрэй. Зүгээр л хайр дуулсан. Би амьдрах гээд л хөдөлмөрлөөд л явж байгаа шүү дээ. Өөр яагаач үгүй” гэжээ.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ