Сүүлийн жилүүдэд хар тамхины гэх хэрэг байн байн гарч шүүхээр таслуулдаг болсон. Үүнд гол төлөв урлаг соёлын төдийгүй чинээлэг айлын хүүхэд, залуус татагдаж байгаа нь нууц биш. Цагдаа, хууль хяналтынхан хар тамхитай тэмцэж байгаа ч сүүлдээ энэ төрлийн хэрэг бүлэглэлийн шинжтэй болжээ.
Хамгийн сүүлд хар тамхи биедээ авч явсан, хэрэглэсэн, худалдан борлуулсан хэрэг 10 гаруй удаагийн үйлдэлд 20 гаруй хүнийг баривчлан саатуулж шалгаж байгаа юм байна. Мөн энэ хэрэгт Монголд амьдардаг гадаадын иргэн ч холбоотой байгаа гэх. Тэд каннабисыг боловсруулдаг багахан хэмжээний үйлдвэрлэл явуулж байсан бололтой байна.
Өмнө нь хар тамхи худалдан борлуулагч, хэрэглэсэн хүмүүсийг илрүүлэн баривчилдаг байсан бол энэ удаа захиалагч, борлуулагч, хэрэглэгч, үйлдвэрлэгчдийг илрүүлсэн байна. Тэгэхээр манай улсад хар тамхины хар бизнес ямар их хүчээ авсны жишээ болж байна.
Баривчлагдан шалгагдаж байгаа хүмүүсийн дунд мөн л олны танил, хөрөнгө чинээтэй эрхэмүүдийн хүүхүүд байгаа аж. Тухайлбал, Хархорин захын эзэн Лхагвадоржийн хүү Цэгцбаатар байгаа гэнэ. Нэг хэсэг хэвлэлийн бай болж дуулианы эзнээр тодорч явсан тэрээр дахин асуудалд оржээ. Монгол топ модель Д.Пүрэвсүрэнтэй үерхэж байгаад хардалтын улмаас зодож дуулиан тарьж байсан нэгэн. Тэрээр монголын урлаг соёлын хэд хэдэн бүсгүйтэй нэр холбогдож явсан билээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна