Амьдрал дээр ч ”Гейша” гэж үү?


“Crouching tiger, hidden dragon”, “Гейшагийн тэмдэглэл” зэрэг кинонуудаараа дэлхийд танигдах болсон Хятадын нэрт жүжигчин Занг Зиеи биеэ үнэлсэн хэрэгт шалгагдаж байсан цаг саяхан. Хятадын нэр нөлөө бүхий баян бизнесменүүдээс эхлээд Худалдааны Сайд асан Бо Зилай болон түүний хамтран зүтгэгч Зу Минтэй энгэр зөрүүлснийхээ төлөө сая сая доллар авсан гэх мэдээлэл тараад байгаа. Хятадын хэвлэлүүдээр Занг Зиеийг 10 сая юань буюу 1.5 сая доллараар Зилайд биеэ үнэлсэн хэмээн бичээд байгаа юм. Түүнчлэн тэр хоёр 2004-2007 оны хооронд нийт 10 гаруй удаа уулзаж, хамт “шоудсан” гэжээ. Мөн жүжигчин бүсгүй Мингээр дамжуулж мөнгатэй хүмүүстэй танилцаж биеэ үнэлснээр хэдхэн жилийн дотор 110 сая доллар олсон гэж хүртэл бичжээ. Тэрээр яг одоо “Grandmasters” киноны зураг авалттай байгаа бөгөөд уг хэргийнхээ  мөрдөн байцаалтын шийдвэрээр эх орноосоо хөөгджээ. Тэр ч бүү хэл алдарт Каннын Кино Наадамд ч хүрэлцэн ирээгүй юм. Жүжигчин Занг Зиеигийн Хэвлэлийн Төлөөлөгч хэлэхдээ: “Бид энэхүү эмгэнэлтэй, худал мэдээллийг Хонг-Конгийн Apple Daily-гээс олж уншсан. Энэ мэдээлэл үнэхээр нуруу руу “хүйт даалгасан”, ор үндэсгүй мэдээ байлаа. Шинэ кинонд тоглоод ямар ч завгүй байгаа, олны дунд нэр хүндтэй жүжигчинг яагаад ийнхүү гутаан доромжилвоо? Угаас худал энэ мэдээллийг хүндээр хүлээж авах шаардлагагүй гэдгийг бидний ойр дотны найз нөхөд зөвлөж байгаа.  Буруугүй л бол буруугүй шүү дээ. Гэхдээ энэ удаад бид амандаа ус балгасан юм шиг байхыг хүсэхгүй байна. Учир нь худал мэдээлэл таран, хэвлэлээр бичигдэн, бид дуугүй л байгаад байвал үнэний ортой ч юм шиг олон нийтэд бодогдоно. Тиймээс ор үндэслэлгүй энэхүү мэдээллийг нийтлэгч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ялангуяа анхлан нийтэлсэн Apple Daily сониныг шүүхэд өгөх болно. Тэгж байж л бид жүжигчнээ буруугүй гэдгийг нотлох юм” гэжээ.   Үүнээс гадна манай сайтын зүгээс та бүхэнд уг дуулианы эзэн Занг Зиеигийн папараци зургийг толилуулж байна.  Өдгөө  33 настай түүний 2009 онд өөрийн найз залуу болох Нево Авивтай Сэйнт Бартад далайн эрэгт амарч байхад нь энэхүү зургийг даржээ. Тэрээр энэ үед өөрийн секси байдлаа огтхон ч нуугаагүй бөгөөд хөхөвчөө тайлж, дотоожоо хагас тайлангаа наранд биеэ шаран хэвтэнэ. Түүний найз залуу түүнээс гараа битгий хэл уруулаа ч холдуулж чадахгүй, “халуухан” байгааг нь та бүхэн харж байна.