Жеймс Бондын тухай цуврал киногоор алдартай Британийн жүжигчин Жудит Оливия Денч, амьтан хамгаалахын төлөө нүцгэнээр зураг авалт хийлгэв. “The Daily Telegraph” сонинд өгүүлэхдээ, 80 настай Денч далайн хавч барин Япон хоолны “Moshimo” гэх Лондоны зоогийн газрын зохион байгуулсан “Fishlove” нэртэй ажиллагаанд оролцон зураг авалт хийлгэжээ.
Суррей гүнтний нутаг дахь гэрт нь зураг авалт хийгдсэн, “өдөр бүр хавчтай тэврэлдээд байх боломжгүй. Харин хамгийн тааруу нь би түүнийг идэж чадсангүй” хэмээн жүжигчин эмэгтэй хошигножээ.
Өмнө нь “Fishlove” гэх амьтан хамгаалах сурталчилгааны төсөлд Хелен Бонэм Картер, Зои Уонамейкер, Жули Кристи нар нүцгэн зургаа авахуулж байжээ.
Энэ төсөл нь Питкэрн гэх Номхон далай дахь Их Британийн цорын ганц арлын эргэн тойронд загас зэргийн усны амьтдыг хөнөөж буйг зогсоох зорилгоор хийгдэж байгаа аж. Энэ ажиллагаагаар арлын орчим загас агнуур хийхээ зогсоохыг Европын Холбооноос шаардаж байгаа юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна