Ард түмний мисс хэмээн нэрлэгддэг Д.Ариунцэцэг хилийн чанадад сурч амьдарч байгаад эх орондоо ирсэн.
Тэрбээр буяны үйлд сэтгэл зүрхээ зориулж яваа гэнэ. Мөн амьдралаас илүү ихийг хүсэхгүй, өөртөө сэтгэл хангалуун байх нь аз жаргалтай амьдралын эхлэл гэж ярьжээ. Энэ талаараа "Миний охин эрүүл саруул өсч торнин, ээж аав, гэр бүл,найз нөхөд маань дэргэд минь байна.
Энэ бол амьдралаас мэдэрч буй сайхан агшин. Энэ агшныг би өдөр бүр мэдэрдэг. Эмэгтэй хүн бол бурхны бүтээсэн бэлэг. Гоо сайхан, байж болох хамгийн төгс төгөлдөр бүхнийг зөвхөн эмэгтэй хүнд бурхан харамгүй заяасан. Бүсгүйчүүд маань үргэлж түүнийгээ олж хараасай гэж хүсэж байна.
Эмэгтэй хүний дотоод гоо сайхныг нүд болон инээмсэглэлээс нь олж харж болдог. Би хүн бүрийг үргэлж инээмсэглэж байгаасай гэж хүсдэг. Амьдралын хүнд хэцүү асуудалтай нүүр тулсан ч өөдөөс нь үргэлж хүчтэй байж гайхалтай сайхан инээмсэглэлээр хариу барих хэрэгтэй. “Нулимс бол бамбай, инээмсэглэл бол зэвсэг”. Тийм болохоор зэвсэгээ аль болох илүү их хэрэглээрэй " гэлээ.
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна