Цахим ертөнцөд танхай үг хэллэг, эвлүүлсэн хошин зургаараа танил болсон “Танхай эмээ” хэмээх хаягийг сонсоогүй монгол жиргээч байхгүй гэхэд хилсдэхгүй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас авахуулаад сайд дарга нарыг “Матарлах” хобби нь түүнийг ТЕГ-аас сануулга авахад ч хүргэж байсан.
Бас оны онцлох жиргээчээр онцгойлон тодруулж байв. Энэ үйл явдал түүнийг хэн бэ гэдгийг цөөн хэдэн хүмүүст мэдэх боломжийг олгосон ч нийтэд ил болоогүй юм. Нууц нэр ашиглан бусдыг доромжилсон хэмээн сануулга авсныхаа дараа тэрбээр нэг хэсэгтээ жиргээчдийн ертөнцийг орхиж дахин жиргэхгүй гэдгээ мэдэгдэж байв. Харин төд удалгүй Танхай эмээ эргэн ирж урьдын адил матарлах ажлаа үргэлжлүүлж байна.
Гэхдээ хоёулаа болж эргэж иржээ. Үүгээр зогсохгүй тэд Монголын толгой гэгдэх хоёр том компанийг өөр, өөрсдийн зүгээс өмгөөлж, хамгаалан твиттерт алалцаж байна. Тодруулбал, өнөөдөр “Танхай эмээ” нэрээр жиргэж буй хоёр жиргээчийн нэг нь “МСS” групп, Ж.Оджаргал, нөгөөх нь “Женко” групп, Х.Баттулгыг өмгөөлөн твиттерийн ертөнцөд олны анхаарлыг татаж байна. Тавантолгойн гэрээтэй холбоотой асуудал УИХ дээр гацах үеэс эхлэн эзлээ өмөөрөн бүр ч ширүүхэн жиргэх болсон тэдний нэгийг нь 47.800 хүн дагадаг бол нөгөөхийг нь 24.400 хүн дагадаг аж. Ингээд Ж.Оджаргал, Х.Баттулга нарын “Танхай эмээ” нар хэрхэн хоорондоо “зодолдсон”-ыг 24VS24 онцолж байна.
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгджээ
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 58 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд