Ливерпуль бол нэрт дуучин,хөгжимчин Жон Ленноны төрсөн хот. Дэлхийн хөгжмийн түүх,рок попын ертөнцөд нэр нь домог мэт алдаршсан Ленноны төрсний 75 насны ой ирэх намар тохионо.
Мартаж үл болох тэмдэглэлт өдрөөр Битлз хамтлагийн дуунууд тэр дундаас Let It Be мюзикл онцгойлон тоглогдоно.
Тоглолт тус хотын Royal Court театрт 10 дугаар сарын 8-наас 11 дүгээр сарын 14 хүртэл болно. Let It Be-ийн анхны тоглолтууд 2012 оноос эхлэн Англи орон даяар болж,олны талархлыг хүлээсэн байна.
The Beatles хамтлагийн түүх,хамтлагийн ахлагч Жон Ленноны амьдрал,уран бүтээлийг өгүүлсэн шоу тоглолт дэлхийн 50 гаруй хотод зохион байгуулагджээ. Тоглолтыг Битлзийн алдарт дуу «Let It Be»-ээр нэрлэсэн учиртай гэж зохион байгуулагчид ярьжээ.
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
Б.Ренчинпэлжээ аваргын алтан бүсний эзэн боллоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгаалалын 237 дуудлага мэдээлэл иржээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд