Долоон жилийн дараа “дахин учирсан хосууд”


Энэ хөөрхөн бүсгүйг О.Цэнгэл гэдэг. Түүнийг “Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз”, "Хамтран амьдрагч" зэрэг кинонд тоглосноор нь уншигч та илүүтэй сайн мэднэ. Нэг хэсэг хувийн амьдрал болон мэдлэг боловсролдоо анхаарал хандуулаад кино урлагаасаа түр хөндийрсөн. 

 

Алаг нүдээрээ залуусын сэтгэлийг булгилуулж явсан жүжигчин О.Цэнгэл одоогоос долоон жилийн өмнө жүжигчин Э.Мөнхтөртэй хайр дурлалын романс үүсгэж байсан удаатай. 

 

 

Жүжигчин Э.Мөнхтөрийг “А Capella” хамтлагийн дуучин гэдгээр нь эчнээ танина. Багаасаа урлаг, спортоор хичэллэх сонирхолтой хүүхэд байсан хэмээн дурсан ярьдаг. Түүний хувьд "Хайрын рекорд", "Сэтгэлийн аргамж", "Амьдралын амт" "Сайн уу амьдрал минь", "Тагнуулч аав", "Миний хайр" зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээж СТА цолыг "Аюлутай харилцаа" киноны нээлтийн үеэр авч байсан авьяаслаг жүжигчин. 

 

 

Тэдний тухай энд өгүүлж байгаа учрыг тайлвал, удахгүй нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох "Эр хүн болгож өгөөч" кинонд дахин дурлалд хосын дүрийг бүтээжээ. Ийнхүү долоон жилийн өмнө "Сайн уу амьдрал минь" кинонд хосын дүрийг бүтээж чамгүй өндөр үнэлгээг авч байсан. Тэгвэл шинэ бүтээлдээ эцэг, эхийнхээ оролцоотойгоор хамтран амьдардаг бөгөөд ямархан үйл явдал өрнөхийг киноо нээлтээ хийсний дараа тайлагдах юм. 

 

Ингээд дахин учирсан хосуудын гэрэл зургаас сонирхуулья.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
3 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

6 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

6 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

6 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

6 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

7 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

8 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна