Германы Playboy сэтгүүлийн шинэ дугаарын хавтсыг Дэлхийн аварга, боксын түүхэнд хамгийн их амжилттай хэмээн бичигдсэн 38 настай тамирчин Регина Хальмих чимэглэсэн аж.
Регина анх кикбоксоор хичээллэж эхэлжээ. 16-18 насандаа тэрбээр Германы сонирхогчдын дундах аварга болоод зогсохгүй Европын аварга болж байлаа.
Харин 18 насандаа бокс руу урвасан бөгөөд өөрийн төрөлх хот Карлсруэд 1994 оны гуравдугаар сарын 04-ний өдөр анх рингэн дээр гарчээ. Тэрхүү тоглолтод тэрбээр ялалт байгуулсан юм. Түүнээс хойш 53 ялалт байгуулсны 16-г нь хүнд цохилтоор дуусгасан аж.
Энэ бүх хугацаанд Регина ердөө ганцхан удаа ялагдаж, нэг удаа хайнцсан байна. Түүнээс гадна Регина фотомоделийн хувиар зургаа авахуулдаг бөгөөд Германы сэтгүүлүүд, сайтуудыг чимэглэдэг гэнэ.
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна