Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс жил бүрийн хавар Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа иргэдийн дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар зэрэг спортын 4 төрөлт арга хэмжээг 35-аас доош болон дээш гэсэн 2 насны ангилалд 6 дах жилдээ зохион байгуулжээ.
Энэ жилийн спортын арга 5 сарын 22-24-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болсон байна. Харамсалтай нь энэ удаагийн спортын тэмцээний үеэр Ховд аймгийн Булган сумын уугуул, иргэн А сагсан бөмбөгийн талбай дээр зуурдаар нас баржээ.
Энэ үеэр мэргэжлийн эмч бэлэн байлгаагүйн улмаас талийгаачид анхны тусламжийг үзүүлж чадаагүй гэх мэдээлэл байна. Түүнчлэн зохион байгуулагчдийн зүгээс 35-аас дээш насны тэмцээнд оролцогчдоос зүрх судасны өвчний талаар мэдээлэл аваагүй, ахмад настай оролцогчдын эрүүл мэндийн байдлын талаар анхан шатны үзлэгт хамруулаагүй нь ийм нөхцөл байдал үүсэхэд хүргэлээ гэж үзэх хүмүүс олон байна.
Энэхүү тэмцээнийг Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт зохион байгуулдаг бөгөөд сум бүр 1 сая төгрөгийн бооцоо төлж байж тэмцээнд орох эх авдаг байна. УИХ-ын сонгууль ойртсон өнөө цагт С.Бямбацогт гишүүн тэмцээн зохион байгуулж байгаа нэрээр олон багийг бооцоо төлүүлэн оролцуулахыг чухалчилсан болохоос оролцогчдын эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулаагүй, анхан шатны тусламж үзүүлэх эмч эмнэлгийн багийг бэлтгээгүй нь харагдаж байлаа.
Сэрэмжлүүлэг болгоход олон нийтийг хамруулсан урлаг спортын арга хэмжээний үеэр эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх эмч нарын багийг зайлшгүй бэлэн байлгах, зүрх судасны хуучтай хүмүүсийг тэмцээнд оролцуулахгүй байх, ахмад настай оролцогчдын даралтыг тогтмол шалгаж байж тэмцээнд оруулах эсэхийг эмчийн магадлагаагаар шийдвэрлэж хэвших шаардлагатайг энэ үйл явдал харууллаа.
Эх сурвалж: Paparatsi.mn Э.Болорбаяр
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ