Суут эрдэмтэн Альберт Эйнштейн Нобелийн шагналын мөнгөө бүгдийг нь эхнэрээсээ салахад зориулжээ. Хамгийн сонирхолтой нь тэрээр Нобелийн шагнал авахаас бүр 16 жилийн өмнө өөрийгөө энэ шагналыг авна гэдэгтээ бүрэн итгэлтэй байж “Хэрэв надаас салахыг зөвшөөрвөл ирээдүйд авах шагналын мөнгөө бүгдийг нь чамд өгнө” хэмээн амлаж байжээ.
А.Эйнштейний эхнэр Милева Марич түүнтэй нэг ангид физик судалж байсны хувьд нөхрийнх нь нээлт, ололтууд Нобелийн шагнал авах хэр магадлалтайг долоо хоногийн турш тооцож үзэн, энэ тухай бусад эрдэмтдийн саналыг сонссон гэдэг. Ингээд эрдмийн бүтээлүүдийг нь барьцаалан түүнээс салахыг зөвшөөрчээ. Энэ явдлаас 16 жилийн дараа буюу 1921 онд Эйнштейн Нобелийн шагнал хүртэж, амласан ёсоороо шагналын мөнгөө бүгдийг нь хуучин эхнэртээ өгсөн байна. Харин тэр мөнгөөр нь Милева Цюрихт гурван байшин худалдан авсны нэгэнд нь өөрөө амьдарч, нөгөө хоёрыг нь хоёр хүүдээ өгсөн гэдэг.


Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна