Мэргэжлийн сүмогийн 68, 69, 70, 71 дэх ёкозүна цолыг монгол хөвгүүд хүртэж, эдүгээ гурван монгол ёкозүна сүмогийн дэвжээнд ноёрхож байгаа билээ. Аваргуудын залгамж халаа болох найдлага төрүүлж буй монгол залуус ч бий. Тэдний нэг нь сакивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ.
Г.Ган-Эрдэнэ нь мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд дэвшин барилдсан 20 дахь монгол сүмоч юм. Тэрбээр 1991 оны арваннэгдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод төржээ.
Өдгөө 23 настай Тэрүнофүжи өнгөрсөн сарын башёд Их аварга Хакүхотой түрүү байрын төлөө өрсөлдөж, ирээдүйн аварга болох хүсэлтэй бөх гэдгээ харуулж чадлаа.

Түүний энэ оны хамгийн том зорилго нь “Озэки цол хүртэх” гэж тодорхойлсон ба холбооноос түүнд энэ сард сайн барилдвал цол амлаад байсан юм.
Түүний хувьд эзэн хааны цомыг хүртэж буй Монголын зургаа дахь бөхөөр тодорч улмаар озэки цол хүртэх болзлоо хангаж байна. Энэ жил 23 настай Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмод орсноосоо хойш 16 башёгийн дараа буюу 2014 оны есдүгээр сард анх дээд зиндаанд элсэн орсон юм. Дээд зиндаанд гуравхан башё барилдаж маэгаширагийн нэгд бичигдэн, озэки цолтой бөхтэй анх удаа таарч барилдахдаа давсан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байсан.
Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдааныг эхлэхээс өмнө өнөөдөр сүмо бөхийн шүүгч нарын зөвлөл хуралдаад энэхүү башёд түрүүлэх юм бол озэки цол олгохыг дэмжинэ гэжээ. Түүнд озэки цол олгохыг тавдугаар сарын 27-нд болох сүмо бөхийн холбооны захирлуудын хурлаар шийдвэрлэх аж.



Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна