УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Дубайд үзэглэсэн нууц гэрээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болоод байна. Тэрээр чуулганы өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхийг хүссэн ч дэгийн хуулиар боломжгүй гэдэг хариултыг УИХ-ын даргаас авсан юм.
Нууц гэрээний тухай тэрээр “УИХ-ын дарга аа, надад Дубайд үзэглэсэн нууц гэрээ байна. Энэ гэрээ бол Монгол Улсыг 8.1 тэрбум ам.долларын өрөнд, 15 банкны барьцаанд оруулах гэрээ. Дубайд үзэглэсэн гэрээг УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгнө үү. Сангийн сайд гарын үсэг зурснаар энэ гэрээ хүчинтэй болох юм байна. Сангийн сайд тав хоногийн дотор гарын үсэг зурснаар энэ гэрээ хүчинтэй болно. Хугацаа нь маргааш дуусна” гэсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд Сангийн сайд Ж.Эрдэнэбатад хандан “Тав хоногоор шахаад байгаа юм уу” гэж лавлав.
Үүнд Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Надад ийм тулгалт ирээгүй” гэсэн юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Надад наад “нууц” гэрээгээ өгчих” гэж байлаа.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна