Монголын үс засалчид Азидаа шилдэг нь боллоо


Ази тивийн хамгийн шилдэг үсчин шалгаруулах “Аsia open cut 2015” тэмцээнээс Монголын үс засалчид шагналын хур буулгалаа.

 

Эрэгтэй төрлөөр Н.Алтаншагай С.Мөнхнасан Г.Ганцоож нар багаараа Гранпри хүртэж, алт мөнгө хүрэл медаль авсан байна..

 

Эмэгтэй төрлөөр “Оддын үсчин” гэдгээрээ олны танил,“Хосшагай” салоны Б.Хосбаяр, Everygood салоны О.Балжинням нар тусгай байрын шагнал хүртлээ.

 

Өмнө нь манай үсчид эрэгтэй төрлөөр удаа дараа аваргалж байсан юм.

 

Энэ удаагийн тэмцээнд хүч үзсэн Монголын баг өндөр ур чадвараа гайхуулж, 19 орны 45 оролцогчоос шилдэгт шалгарч, амжилтаа бататгаж чадлаа