Ганцхан зураг интернэт хэрэглэгчдийн хоёр хуваачихлаа. Дуучин Мадонна сүлжээнд ганц зураг тавьсан биш еврейчүүд, лалынхан, хуучинсаг үзэлтүүдийг хооронд нь хэрэлдүүллээ.
Үнсэлцэх гэж байгаа энэ хоёр эрийн зургийг хэн ч харсан еврей ба араб гэдгийг шууд танихаар байгаа биз. Нэг нь сүлжсэн үстэй, харин нөгөө куфи хэмээх арабуудын толгойн гоёлтой байна.
Мадонна энэ зурагтаа #rebelhearts (үймээн самуун дэгдээгч зүрхүүд) гэсэн хэштег хийжээ. Ганцхан хоногийн дотор энэ еврей, араб хоёр нийт 60 мянга гаруй лайк, 2000 гаруй коммент авчээ.
Эхний 300 комментын лав 100 нь "What the f**k?" гэжээ. Тэртэй тэргүй дайсагнагч ард түмнүүдийг доромжилж, улам хүчтэй сөргөлдүүлэх гэлээ гэж тэд Мадоннаг буруушааж байна.
Өөрөөр хэлбэл, еврейчүүд, арабчуудын зөрчил дээр ижил хүйстнүүдийг үзэн ядагчид нэмэгджээ. Зарим нь бүр Мадоннаг хаягаасаа хасч байгаагаа мэдэгдэв.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна