Люксембургийн Ерөнхий сайд Ксавье Беттель өөрийн хамтрагч Бельгийн иргэн Готье Дестенайтай нийслэл хотын захиргааны байранд гэрлэлтээ бүртгүүлсэн байна.
Хуримын зочдын дунд Бельги улсын Ерөнхий сайд Чарлез Мичель, Франц улсын телевизийн нэвтрүүлэгч Стефане Берн нар байсан юм. Ксавье Беттель 2013 оны арванхоёрдугаар сард ижил хүйстэн гэдгээ зарлаж, хувийн амьдралаа олон нийтэд нээлттэй болгосон Люксембург улсын анхны Ерөнхий сайд болж байжээ.
Энэ үйл явдлаас 5 жилийн өмнө Исланд улсын Ерөнхий сайд Жоанна ижил хүйстэн хамтрагчтайгаа гэрлэж байжээ. Тэрээр Европын Холбооны удирдагчид дундаас ижил хүйсийн хамтрагчтайгаа хуримаа хийсэн анхны Засгийн газрын тэргүүн болж байсан юм. Харин Европын Холбооны удирдагчдаас ижил хүйстэн гэдгээ анх удаа нээлттэй зарлаж байсан хүн бол Бельги улсын Ерөнхий сайд асан Элио Ди Рупо юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна