Монголын загварын агентлагуудын хоорондох сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг 2014 оноос Азийн модель агентлагийн санаачлагаар зохион байгуулж ирсэн байна. Энэ жил уламжлал болон энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Азийн модель, Монгол модель, Шилмэл загвар, Андра модель агентлаг зэрэг загварын агентлагуудын баг тамирчид оролцлоо. Загварын агентлагууд бооцоо тавьж өрсөлдсөн ба тэмцээнээс цугласан мөнгийг буяны үйлсэд зарцуулах ажээ. Өмнөх жил Эх нялхасын нярайн тасагт дутагталтай байгаа тоног төхөөрөмжийг авч бэлэг болгон хандивласан билээ.
Багийн дүнгээр тэмцээний гран при цомын эзнээр Азийн модель загварын агентлаг 1 алт, 1 хүрэл медалиар тэргүүллээ. Монгол модель агентлагийн эрэгтэй баг хоёр жил дараалан алтан медаль хүртсэн байна. Андра модель агентлаг 2 мөнгөн медаль, Шилмэл загвар агентлагийн “Ахмадын золбоо” багийн эрэгтэйчүүд хүрэл медаль тус тус хүртжээ.
Агентлагуудаас цугларсан 1 сая 600 мянган төгрөгийг өнчин, ядуу хүүхдийн байгууллагад хандивлахаар шийдвэрлэсэн байна. Тус тэмцээн жил бүр уламжлал болон зохион байгуулагдах ба зуны улиралд загварын агентлагууд элсний болейболын тэмцээн зохион байгуулах болсныг Азийн модель агентлагийн захирал Ч.Содтуяа мэдэгдэж, агентлагуудыг идэвхтэй оролцохыг уриалсан юм. Мисс Ч.Содтуяа захирал “Загварын ертөнцийн шилдэг охид, хөвгүүд буяны үйлсэд хамтран гар бие оролцож байгаад нь баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрийн амжилт хүсье. Сайн үйлс дэлгэрэх болтугай” гэсэн юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна