Вандан Дуламсүрэн нарын үеийг бодвол сүүлийн жилүүдэд хослон дуулдаг гэр бүлийн тоо нэмэгдээд байгаа.
Үүнийг Хишигбаяр Дэлгэрмаа, Болд Чулуунчимэг нараар жишээлж болох юм. Тэгвэл хослон дуулдаг гэр бүлийн тоог нэмсэн авъяаслаг залуус бол яахын аргагүй Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар билээ. Тэдний дуулсан олон сайхан дуунууд сүүлийн үед үзэгч, сонсогчдын дунд хит болоод байгаа бөгөөд Хурдын Отгонбаярын бичсэн ‘’Атгасан шагай’’ мөн ‘’Ханийн тэнгэр’’ ‘’Хайр харц’’дуунуудыг үзэгч сонсогчид андахгүй болсон.
Тэгвэл хос хоёр дуучин маань өнгрөгч 2014 оноо с уран бүтээлээ үзэгч сонсогчиддоо хүргэсээр нэг жилийн ойдоо анхны бие даасан ‘’Тэнгэр мину’’ цомгоо өлгийдөн авчээ. Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар албан ёсны хэвлэлийн бага хурал зарлан Цомгоо сэтгүүлчдэд танилцууллаа. Цомог нийт 12 дуунаас бүрдсэн бөгөөд хөгжмийн найруулга дээр та бидний сайн мэдэх Б.Бат-Эрдэнэ буюу Аранза ажиллажээ.
Мөн ‘’Тэнгэр мину’’ цомогт та бидний хараахан сонсож амжаагүй шинэ уран бүтээлүүд багтсанаас гадна бидний үеийн үед амандаа аялан дуулсаар ирсэн ‘’Хот айл’’ дууг шинэчлэн дуулж оруулсан байна. Дашрамд дуулгахад ‘’Хот айл’’ дууны шинэхэн клип тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм байна.
Цомгийг Hi-Fi cd shop-уудын салбараар худалдан авч болох гэнэ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна