Румын Улсад дэндүү гоё сэлфи зураг авах хүсэлдээ хөтлөгдсөн нэгэн хүн эмгэнэлтэй байдлаар амиа алджээ.
18 настай Анна Урсу гэдэг бүсгүй найзтайгаа хамт галт тэрэгний дээвэр дээр гараад дэндүү гоё байдлаар зургаа авахуулахыг хүссэн аж. Харамсалтай нь, дээшээ гараад тэрбээр хөлөөрөө цахилгаан утсанд хүрсний улмаас 27 мянган вольтын хүчдэлд цохиулж амиа алджээ.
Дэргэдүүр нь өнгөрч явсан нэгэн эр амиа золиослон байж бүсгүйн шатаж буй хувцсыг унтраахыг оролдсон ч тус болоогүй гэнэ. Сэлфинд дурлагч бүсгүй биеийнх нь 50 гаруй хувь түлэгдсэн байдалтай эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй өөд болов.
Найз нь ч гэсэн түлэгдсэн ч амь насанд нь аюул байхгүй аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна