"Сити" дээд сургуулийн төгсөгчдийн дунд зохион байгуулдаг “Graduation show -2015” арга хэмжээ 5-р сарын 13-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг шоу нь "Сити" дээд сургуулийн Дизайны факультет болон Гоо заслын тэнхимийн төгсөгчдийн мэргэжлийн уралдаан бөгөөд маш өрсөлдөөнтэй болдог. Тэр ч утгаараа жилийн жилд чанаржиж байдаг уг шоу энэ жил ширүүхэн өрсөлдсөн. Улмаар төрөл бүрт шилдгийг тодруулсан юм.
Интерьер-Архитектурын төрөлд:
Компьютер график дизайны төрөлд:
Гоо сайхны төрөлд:
Хувцас дизайны төрөлд:
“Сити” дээд сургуулийн төгсөгч, “Graduation show -2015” “Зорбиом” ХХК нэрэмжит шагналтан загвар өмсөгч, дизайнер С.Сарнай: “Өнөөдөр би гоёлын даашинзны төрөлд оролцсон. Коллекц маань зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Хулдаасаар корсет хийсэн. Анх хулдаасаар цүнх хийе гэж бодож байсан. Санаагаа ургуулаад хувцас хийж үзье гээд корсет хийсэн байгаа. Даваасүрэн багшаар удирдуулсан” гэдгийг тэрбээр хэлж байсан. Олон улсын тавцанд Монгол улсын нэрийг өндрөөр гаргаж, загварын ертөнцөд амжилттай яваа С.Сарнайгаар сургуулийнхан нь бахархаж явдагаа хэлсэн бөгөөд тэрбээр шоуны ширүүхэн өрсөлдөгчдийн нэг байлаа.
"Сити" дээд сургуулийн Дизайны факультетийн декан Б.Энх-Оч: Төгсөгчдийн тайлан тоглолт гэж хэлж болох энэхүү арга хэмжээ маань тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Дизайны факультет болон Гоо заслын факультет нийлж буюу үсчин гоо сайханч, make-up artist-уудтай загварын шоу, интерьр дизайнер, график дизайн, мультимедиа чиглэлийн төгсөгчдийн бүтээлийн тайлан гээд таван шоуг хамтатгаж хийж байгаа нь энэ жилийн шоуны онцлог оршиж байгаа. Шоуны цар хүрээ жилийн жилд тэлж, Мэргэжлийн салбар байгууллагын төлөөлөл оролцож байгаагаас харж болно.
“Сити” дээд сургуулийн хувьд оюутнуудаа хөгжүүлэхэд, тэднийг ажлын байранд зуучлах, туршлагажуулахад голлон анхаардаг. Тэр ч утгаараа жил бүрийн шоуг мэргэжлийнхэн үзэж сонирхон боловсон хүчнээ авдаг байна. Тиймээс сургалтын чанарт анхаарч жилийн жилд шоу чанаржиж байгааг хэлж байлаа. Ингээд "Сити" дээд сургуулийн төгсөгчдийн “Graduation show -2015” бэлтгэсэн гэрэл зургуудыг хүргэе.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 58 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ