Өдгөө Монголоос зургаан оюутан Харвардад чиглэл чиглэлээр суралцаж байна.
Дэлхийн улс гүрнүүдийн лидерүүдийг бэлтгэдэг Харвардын их сургуулийн Жон Кеннедийн нэрэмжит улс төрийн сургуульд гэхэд л Монголоос хоёр дахь хүн нь суралцан төгсч, нэмж хоёр оюутан элссэн чихэнд чимэгтэй мэдээ саяхан сонсогдсон.
Энэ бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гавьяа яах аргагүй мөн бөгөөд 2004 онд анх тус сургуулийг дүүргэснээрээ Монгол хүнд Харвардын босго тийм ч өндөр биш гэдгийг нотолсон хэрэг. НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ сая сургуулиа төгссөн бол өнгөрсөн жил Сүхбаатар дүүргийн засаг дарга асан Б.Баярмагнай, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Эрдэнэболд нар Кеннедийн сургуулийг зорьжээ.
Харин Б.Баярмагнай тус сургуульд элсэхдээ TOEFL-ийн оноог хуурамчаар авсан гэх хэрэгт унаж, хөөгдөхдөө тулаад байгаа аж. Авлига хээл хахуульд өртдөггүй Харвардын проффесорууд оюутнуудын сургалтын жинхэнэ чанарыг үнэлдэг болохоос тэднийг аргална гэсэн ойлголт байдаггүй аж.
Монголын оюутан Б.Баярмагнайн хувьд өнгөрсөн жил англи хэлний түвшин нь ABC ч үгүй байсан нь тогтоогдоод байгаа гэнэ. Гэтэл Харвардад явуулсан материал нь ТОEFL-ийн 100 оноотой байгаа аж. Угаас Харвардад элсэгчдийн босго оноо 100 ажээ. Гэтэл Б.Баярмагнай үндсэн хөтөлбөр эхэлснээс хойш программаа гүйцэж чадахгүй болсноор асуудал үүссэн гэнэ.
Гол шалтгаан нь хэлний барер гэж багш нар нь дүгнэсэн гэх. Үүнээс болж яаж Харвардад ирсэн түүх нь “шалгагдсан” бололтой. Түүнийг эл шалтгаанаар Харвардаас хөөгдсөн буюу “хар” даруулсан гэх мэдээлэл байгаа юм. Харин түүний үйлдэл Монголын оюутан С.Эрдэнэболдод ихээхэн хүнд тусчээ. Индианагийн их сургуулийг 2008 онд хуульч мэргэжлээр дүүргэсэн С.Эрдэнэболдын хувьд хэлний проблем байхгүй.
Гэтэл түүний Харвардад элсэх зам ихээхэн хүнд шалгуур, шүүлтүүрийг давсан гэнэ. Бусад улсын оюутнуудын туулдаг замаас хавьгүй хүнд шүүлтүүрийг мань эрд Харвардаас тавьжээ.
Гэвч Ардчилсан намын ирээдүйн томоохон лидерүүдийн нэг гэгддэг С.Эрдэнэболд Харвардад амжилттай элсэн орж чаджээ. Ардчилсан ерөнхийлөгчийн анхлан шан татсан Харвардын их сургуулийн Кеннедийн сургуульд албан ёсоор суралцаж буй гурав дахь оюутан нь С.Эрдэнэболд боллоо.
Б.Баярмагнайн хувьд мөнгөтэй хүн болгон Харвардад санаархаж болохгүйг нотлов бололтой.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ