Тайландын Патаяа хотноо энэ сарын 6-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Сургуулиудын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол Улсын бяцхан шатарчид амжилт дүүрэн оролцлоо.
Тэмцээний стандарт төрлийн U11 ангилалдГ.Амартүвшин алтан медаль хүртэж, сурагчдын дэлхийн аварга шатарчин боллоо. Охидын U9 ангилалд Д.Мөнхзул мөнгө, Б.Энхсаран хүрэл медаль хүртсэн бол U7 ангилалд Э.Азжаргал, Д.Өнөрзул хүрэл медаль зүүлээ.
Харин Блиц төрөлд Э.Азжаргал мөнгө, Ц.Тэнгис хүрэл медаль хүртсэн юм. Шатарчин Э.Азжаргал стандарт төрөлд мөнгө, блиц төрөлд хүрэл медаль хүртснээр хос медальтай эх орондоо ирэх нь ээ.
Тэмцээний үеэр Э.Азжаргал, Д.Мөнхзул нарт ОУ-ын Шатрын холбооны Дэд мастер /CM, WCM/ цол хүртээжээ.
Дашрамд сонирхуулахад, Энэхүү тэмцээнд Г.Даваахүүгийн гурван охин оролцож Д.Мөнхзул U9 ангилалд мөнгө, Д.Өнөрзул U7 ангилалд хүрэл, Д.Хонгорзул Оpen U7 ангилалд 21 дүгээр байрт шалгарчээ.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ