Хайр дурлалтайгаа учирмагцаа 305 кг-аар турсан, дэлхийн хамгийн бүдүүн хүн Пол Мейсон унжсан арьсаа мэс заслын аргаар авахуулжээ.
Нийтдээ 21 кг арьс авахуулсан байна. Мэс заслын дараа тэрбээр найз эмэгтэйтэй хамт селфи зургаа авахуулж, интернэтэд оруулсныг The Daily Mail сонин нийтэлжээ.
Их Британийн 54 настай сайхь эр одоо 127 кг жинтэй байна. Турсны дараа унжсан арьсаа авахуулах мэс засал хийлгээд хэд хоносны дараа тэрээр 50 кг жинтэй, 41 настай Ребекка Маунтинтай Нью-йоркийн төв паркаар зугаалан селфи хийжээ.
Пол мэс заслаа АНУ-д хийлгэсэн юм. Тэрээр АНУ-д дөрвөн долоо хоногийг өнгөрөөнө гэж мэдээлжээ. Учир нь түүнд дахин нэг ийм мэс засал хийлгэх шаардлагатай гэнэ.
Мейсон, Маунтинтай танилцахаасаа өмнө 445 кг-ын жинтэй, өдөрт 20 мянган калорийн илчлэгтэй хоол иддэг байв. Тэрбээр таван жилийн дотор 305 кг туржээ.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ