Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тэмцээн энэ жилээс эхлэн “Хүрхрээ” үндэсний дээд лиг нэрийн дор явагдахаар боллоо. “Хүрхрээ” үндэсний дээд лиг тавдугаар сарын 16-наас эхэлж, амралтын өдөр бүр тоглолттой байх юм.
Монголын хөлбөмбөгийн холбоо, “Арвайн үндэс” компани өчигдөр дөрвөн жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг үзэглэсэн нь тус холбооны хувьд чухал үйл явдал байлаа. Шинэ удирдлага, зохион байгуулалттай болсон МХБХ цаашид олон шинэчлэл хийхээр төлөвлөсний нэг нь Дээд лигийн тэмцээний шагналын санг нэмэгдүүлэх, хөлбөмбөгийг олон улсын стандартын түвшинд хүргэх зорилт бөгөөд МХБХ, “Арвайн үндэс” компаниуд хамтран ажиллах гэрээ байгуулснаар лигийн шагналын санд өөрчлөлт орох нөхцөл бололцоо бүрдэж байгаа юм.
Энэ жилийн “Хүрхрээ” үндэсний лигийн тэмцээнд "Дэрэн", "Соёмбын Барсууд" клубууд нэмэгдсэнээр нийт есөн баг өрсөлдөх болж байна. Үүнээс зургаан баг нь бүрэлдэхүүндээ Бразил, Япон, Орос зэрэг орнуудын 10 гаруй легионер тамирчдыг багтаасан бол "Хоромхон”, "Дэрэн" багуудын ерөнхий дасгалжуулагчаар гадаадын туршлагатай дасгалжуулагчид ажиллахаар уригджээ.
Үндэсний Манлай Үйлдвэр “Арвайн үндэс” компани урлаг, спорт тэр дундаа хөлбөмбөгийн спортыг дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн, нийгмийн хариуцлагыг дээдэлдэг хамт олон бөгөөд үүний бодит нэгэн жишээ нь өнгөрсөн жил болсон “FIFA WORLD CUP-2014” тэмцээний шууд дамжуулалтын ивээн тэтгэгчээр амжилттай ажилласан явдал юм.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо
Төрийн банк: "Модыг мод(а) болгоё:-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээд хаврын мод тарилтаа хийлээ
ТАНИЛЦ: Найрамдал зуслангийн 2026 оны ээлжийн хуваарь, үнэ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ