Азийн супер модель, мисс О.Ариунзул өдгөө дэлхийн миссийн титмийн төлөө өрсөлдөхөөр бэлтгэлдээ гарчээ. Тэрбээр 23 настай бөгөөд анх “MCS” компанийн “Хүслийн ундаа”- ны сурталчилгаанд тоглож олонд танигдсан гэдэг.
Дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг “Азийн супер модель” тэмцээнд амжилттай оролцож “Азийн топ модель” хэмээх хүндтэй шагналыг хүртээд ирсэн загвар өмсөгчдийн нэг. Мөн ОХУ-д болсон “Miss Russia International- 2013” тэмцээний тэргүүн байрын титмийг зүүсэн.
Түүнчлэн “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөлийн эзэн болж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Түүний загварын амжилт үүгээр дуусахгүй “Miss Model of the World-2014” тэмцээний шилдэг арван моделийн нэгээр шалгарч эх орныхоо нэрийг дуурсгаад авсан.
Энэ жил болох дэлхийн миссийн тэмцээнд өрсөлдөх гэж буй түүнийг тойрсон бор шувуу их байна. Тухайлбал, хөл хүнд, хөхөндөө силикон шахуулсан гэх мэдээлэл сүүлийн үед цахим ертөнцөд цацагдах болсон. Дуучин Б.Амархүүгийн хайрт хөл хүнд үү эсвэл хөхөндөө силикон шахуулсан уу гэдэг нь тун удахгүй учир нь тайлагдаж олны таамгийн үнэн худлыг дэнслэх биз ээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна