Австралийн Оскарын шагналт жүжигчин Кэйт Бланшетт өнгөрсөн хугацаанд хэд хэдэн эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой байсан тухайгаа “Вариети” сэтгүүлд ярилцлага өгөх үедээ дэлгэжээ.
Тэрбээр эдүгээ 45 настай билээ. Бланшетт 1950-аад оны үед Нью-Йоркт гарч байсан “Кэрол” гэх киноны шинэ ангид бисексуаль бэлгийн чиг хандлагатай эмэгтэйн дүрийг бүтээж байгаа аж. Улмаар киноны талаар ярилцлага өгөх үедээ жүжигчин бүсгүй ам алдаж орхисон бололтой.
Сэтгүүлч түүнээс энэ кинонд анх удаагаа ижил хүйстний дүрийг бүтээж байна уу гэж асуухад “Кинонд уу? Эсвэл бодит амьдралд уу” хэмээн хариулсан гэнэ. Улмаар бодит амьдралд эмэгтэй хүнтэй дотно харилцаа үүсгэж байсан эсэх талаар асуухад “Тийм ээ, хэд хэдэн удаа” хэмээжээ.
Жүжигчин бүсгүй зохиолч Андрью Аптонтой 18 жилийн турш ханилж буй бөгөөд гурван хүүтэй. Энэ оны гуравдугаар сард тэрбээр охин хүүхэд үрчилж авсан билээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна