Суулгац дайрсан жолоочийг шалгаж байна


Бүх нийтээрээ мод тарих өдөр өнгөрсөн долоо хоногийн ням гаригт тохиосон. Тэр өдөр Улаанбаатар хотынхон бүгдээрээ мод тарьцгаасан.

 

Хүүхэд багачууд хүртэл хувингаар ус зөөн бяцхан суулгацуудыг усалж байсан. Ийнхүү улс орон даяар сая мод тарьж ургуулах аянд “дайлаар мордсон” байтал танхай зарим нэг нь дөнгөж тарьсан суулгацыг /зурагт буусан байдлаар/ бусниулж байна.

 

Дэндүү бүдүүлэг загнасан 60-75 УНТ улсын дугаартай Toyota Mark-X маркийн авто машины жолооч Б-г Замын Цагдаагийн газарт дуудан аваачиж, зөрчлийг нь шалгаж буй талаар манайд мэдээллээ.

 

Ноднин жилийн зун цэцэгт мандал дээр машинаа байршуулсан нэгнийг мөн шалгаж, жолооч эхнэрийн хамт цэцгийн мандлыг сэргээж байсан юм.

 

Нэг хэсэг нь тарьж ядаж байхад нөгөө нь туслахгүй гэхэд суулгасан модыг нь устгахгүй байхсан. Мод тарьж, ургуулна гэдэг хүүхэд өсгөхтэй адил гэдэг. Тэгж зүйрлэвэл Б гэгч залуу хэчнээн хүүхэд дайрсантай адилхан хэрэг үйлджээ.